Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд сайд нар, хотын дарга болон зарим газар, агентлагийн дарга нар ч зөвлөхтэй ажилладаг. Энэ нь нийгэмд "Монгол Улс зөвлөхийн орон болсон" гэх шүүмжлэлийг дагуулдаг. Жишээлбэл, Ерөнхийлөгч гэхэд л эдийн засаг, гадаад бодлого, эрүүл мэнд гээд чиглэл бүрийн нийт есөн зөвлөхтэй аж.
Харин Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй энэ удаагийн хамтарсан Засгийн газар нь дэд сайдгүйгээр 22 сайд, 16 яамтай байхаар бүтэц, бүрэлдэхүүнээ баталсан. Тэд ч гэсэн дор бүрдээ нэг болон түүнээс дээш тооны зөвлөхтэй ажиллаж байна. Энэ хэрээр цалин хангамжаас эхлээд улсын төсвөөс гарах зардал нэмэгдэх нь дамжиггүй. Тэгвэл өнөөдрийн байдлаар Засгийн газрын сайд нар болон Төрийн гурван өндөрлөг, хотын дарга хэчнээн зөвлөхтэй ажиллаж буй талаарх мэдээллийг хүргэж байна.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт 9 зөвлөхтэй-
-
Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай /Монголбанк, Дэлхийн банканд эдийн засагч, 2021 онд Сангийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан/
-
Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр /Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан/
-
Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал / “М-Си-Эс” ХХК-д инженер, МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, дэд захирлаар ажиллаж байсан/
-
Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү /МУИС-ийн Ахлах багш, профессор, дэд захирал/
-
Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Д.Баасандамба /ЗХЖШ, ҮБХДС-д газрын дарга/
-
Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр /ETV, MASS TV-д зөвлөх, Хөдөлмөрийн сайдын зөвлөх, БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажилласан/
-
Залуучууд, спортын бодлогын зөвлөх Д.Даваадорж /“Вагнер Ази Автомотив” ХХК-ийн Маркетингийн албаны дарга, “Юу Би Рийл Эстэйт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан/
-
Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан / Дэлхийн банкинд гүйцэтгэх ажилтан, Улсын Их Хурлын Тамгын газарт референт, Монголын Финтек группийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, Монголын бизнесийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал болон Зөвлөхөөр ажилласан/
-
Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг /Шүдний эмч, Улаанбаатар хотын 3-5 насны хүүхдүүдийн шүдний өвчлөлийн тархалтын талаарх судалгааны багийн үүсгэн байгуулагч, “Le Beautique” эмнэлгийн нүүр амны их эмч/
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 8 зөвлөхтэй-
Хуульзүйн бодлогын орон тооны болон орон тооны бус зөвлөхүүд
- -Ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил
- -Зөвлөх Н.Отгончимэг
- -Зөвлөх Т.Алтангэрэл
- -Зөвлөх Д.Золжаргал
- -Зөвлөх Б.Батзаяа
- -Зөвлөх Ч.Урангоо
- -Зөвлөх Н.Булгантамир
- -Улс төрийн бодлогын зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Г.Төрболд
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ П.Анужин нарын 11 зөвлөхтэй-
- Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Д.Амгаланбаатар /”MMCG” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилласан/
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан Зөвлөх П.Зохихсүрэн /ЗГХЭГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан/
- Гадаад харилцаа, ногоон хөгжлийн бодлого хариуцсан Зөвлөх М.Бадамлянхуа /Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга байх үед Зөвлөхөөр нь ажиллаж байсан/
- Нийгмийн бодлого хариуцсан Зөвлөх Ч.Болортуяа /”Боловсролын реформ хөдөлгөөн” ТББ, “Илгээлтийн багш” ТББ-уудын үүсгэн байгуулагч, УЗ, iKon.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байсан/
- Эрчим хүчний асуудал хариуцсан Зөвлөх Д.Дашням /“Үндэсний аюулгүй байдал хөгжүүлэх судалгааны төв” ТББ, “Сонгогчдын хяналт, боловсрол судалгааны төв” ТББ, “Ногоон аврал сан”-гийн тэргүүнээр ажилласан/
- Эдийн засгийн бодлого хариуцсан Зөвлөх Д.Ирмүүн /Сангийн яаманд мэргэжилтэн, Эксим банкны холбоонд ахлах мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын газарт газрын орлогч даргаар ажилласан/
- Хуулийн бодлого хариуцсан Зөвлөх Б.Жамбал /УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан/
- Хүний хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх, УИХ-ын гишүүн асан П.Анужин
- Гэр хорооллын хөгжил, орон сууцжуулалтын асуудал хариуцсан зөвлөх Б.Батсүх /Гэр хорооллын хөгжлийн намын дарга/
- Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Д.Цогтбаатар /ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан/
- Улстөрийн бодлого хариуцсан зөвлөх Э.Эрдэнэжамъяан /МАХН-ын Нарийн бичгийн дарга асан, ХЗДХ-ийн дэд сайд асан/
-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 5 зөвлөхтэй-
- ЗГХЭГ-ын даргын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Л.Дашдэмбэрэл
- Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Б.Хулан
- Гадаад харилцаа хариуцсан зөвлөх Н.Цэлмүүн
- Хууль, эрх зүй, олон улсын гэрээ хэлцэл асуудал хариуцсан зөвлөх А.Мандуул
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан зөвлөх Б.Ганбат
-Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр 2 зөвлөхтэй-
Эдийн засаг, хөгжлийн сайдаар АН-ын дарга Л.Гантөмөр ажиллаж буй бөгөөд Зөвлөхөөр нь Б.Баттөмөр, Д.Алтангэрэл нар ажиллаж байна.
-Шадар сайд С.Амарсайхан 7 зөвлөхтэй-
Шадар сайд С.Амарсайханы Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар Б.Мөнх-Оргил ажилладаг бол бусад Зөвлөхүүдээр:
- Зөвлөх А.Бүрэнбаатар
- Зөвлөх П.Оюунчимэг
- Зөвлөх Г.Ганболд
- Зөвлөх Ж.Болормаа
- Зөвлөх Д.Дамдинжав
- Зөвлөх Д.Рэнцэн
-Шадар сайд Т.Доржханд 5 зөвлөхтэй-
Шадар сайд, Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга Т.Доржханд 5 зөвлөхтэй ажиллаж байна. Тодруулбал,
-Төрийн худалдан авах ажиллагаа хариуцсан зөвлөх Д.Энхбаяр, Б.Болор
-Монополын асуудал хариуцсан зөвлөх Ш.Энхтуяа
-Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Х.Болор-Эрдэнэ Б.Мөнхдөл нар ажиллаж байгаа юм.
-Сангийн сайд Б.Жавхлан 2 зөвлөхтэй-
Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөхөөр ОБЕГ-ын дарга асан, Батлан хамгаалахын дэд сайд асан Т.Дуламдорж, УИХ-ын Тамгын газар болон ЭЗБХ-нд ажиллаж байсан н.Мөнхбаяр нар ажиллаж байна.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 1 зөвлөхтэй-
Сайд О.Алтангэрэлийн Зөвлөхөөр Л.Батмөнх ажиллаж байна.
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2 зөвлөхтэй-
Сайд Б.Батцэцэгийн зөвлөхөөр Д.Мөнхтөр, Л.Алтангэрэл нар ажиллаж байна.
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 1 зөвлөхтэй-
Сайд С.Одонтуяагийн Зөвлөхөөр АН-ын дэд дарга Ц.Уртнасан ажиллаж буй бөгөөд тэрбээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч зэрэг албан тушаалуудад ажиллаж байжээ.
-Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын зөвлөхөөр ЗТЯ-нд зөвлөж байсан Д.Эрдэнэбат ажиллаж байна-
Сайд С.Бямбацогтын Зөвлөхөөр Д.Эрдэнэбат ажиллаж байна. Д.Эрдэнэбат нь сайд С.Бямбацогтыг Зам, тээврийн сайд байхад нь зөвлөхөөр нь мөн ажиллаж байсан аж. Мөн тэрбээр 2012 онд ИНЕГ-т ажиллаж байхдаа нэр бүхий албан тушаалтнуудын хамт "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх үндэслэлээр нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж байсан гэх мэдээлэл бий.
-Сайд Ж.Батсуурь 2 зөвлөхтэй-
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 2 зөвлөхтэй. Тодруулбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан О.Амартүвшин, АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан нар ажиллаж байна. Т.Пүрэвхатан нь мөн "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын даргаар ажиллаж байгаа юм. Тэд өнгөрсөн наймдугаар сард зөвлөхийн ажлаа авч байв.
-Боловсролын сайд П.Наранбаярт НИТХ-ын төлөөлөгч асан Д.Гантулга зөвлөж байна-
-Сайд П.Наранбаярын орон тооны Зөвлөхөөр НИТХ-ын төлөөлөгч асан Д.Гантулга ажиллаж байгаа бол Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбал, Цэцэрлэг, сургуулийн үдийн хоолны асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Гал-Очир нар тус тус ажиллаж байна.
-Сайд Л.Энх-Амгалан орон тооны бус 4 зөвлөхтэй-
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд орон тооны бус 4 зөвлөх зөвлөж байна. Тодруулбал,
-Нийгмийн даатгал, хуримтлалын нэгдсэн сангийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ч.Сайнбилэг
-Гэр бүлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Б.Оюун-Эрдэнэ
-Хүн амын хөгжил, хүний нөөцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Д.Бартанбаатар
-Эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх - М.Мөнхчулуун нар ажиллаж байгаа аж.
-Дараах сайд нар тус тус 1-2 зөвлөхтэй-
Зам, тээврийн яам - Сайд Б.Дэлгэрсайхан
Зөвлөх А.Бямбацэемаа
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам - Сайд Ч.Номин
Зөвлөх С.Оюунбилэг
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам - Сайд Ц.Туваан
Зөвлөх Ш.Адьшаа /УИХ-ын гишүүн асан/
Зөвлөх Л.Чой-Иш
Эрчим хүчний яам - Сайд Б.Чойжилсүрэн
Зөвлөх Ц.Цэнгэл
Зөвлөх Ш.Отгон-Эрдэнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам - Сайд Ж.Энхбаяр
-Зөвлөх Н.Баатарцогт
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
-Сайд Ц.Баатархүү
-Зөвлөх Ц.Жадамбаа /АН-ын дэд дарга/
-Зөвлөх М.Тулгат /НИТХ-ын төлөөлөгч асан/
Эрүүл мэндийн яам
Сайд Т.Мөнхсайхан
-Зөвлөх Л.Төмөрбаатар /НЭМГ-ын дарга асан/
Хяналт, үнэлгээний үндэсний хороо
Дарга Э.Одбаяр
Зөвлөх И.Мөнхжаргал /АН-ын дэд дарга/
20 минутын хот үндэсний хороо
Дарга Р.Эрдэнэбүрэн
Зөвлөх Б.Батболд / “Гудамж төсөл”-ийн захирлаар ажиллаж байсан/
Боомтын сэргэлтийн үндэсний хороо
Дарга Б.Тулга
Ажлын албаны дарга О.Нарандэлгэр
-Хотын дарга Х.Нямбаатар 2 орлогч, 6 зөвлөхтэй-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор Т.Даваадалай ажиллаж байна. Тэрбээр өмнө нь “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал, 2022 оноос өнөөдрийг хүртэл “Бодь” группийн R&D төвийн даргаар тус тус ажиллаж байв.
Харин Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор А.Амартүвшин ажиллаж байна. Тэрбээр өмнө нь УИХ-ын Тамгын газарт Зохион байгуулагч, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байв.
Хотын даргын зөвлөхүүдийн тухайд:
-Хот, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан зөвлөх Г.Ууганбаяр /НЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан/
-Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Ч.Батзориг /НИТХ-ын төлөөлөгч/
-Шинжлэх ухаан, технологи хариуцсан зөвлөх М.Найданхүү /Норвегийн АШУИС-д Эрдэм шинжилгээний ажилтан, судлаач/
-Хөрөнгө оруулалт, эдийн засгийн бүтэц хариуцсан зөвлөх З.Батырбек / Хөгжлийн банкны газрын захирал асан/
-Төр, хувийн хэвшил, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Н.Баярчимэг
-Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ш.Анхмаа /С.Амарсайханыг хотын даргаар ажиллах үед Нийгмийн бодлого хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байсан/ нар ажиллаж байна.
Дээрх мэдээллээс, зарим сайд нарын зөвлөхөөр өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад сонгуульд өвдөг шороодсон хүмүүс ч ажиллаж буйг харж болно. Тэр ч бүү хэл нам доторх албан тушаалтнуудаасаа томилсон нь ч цөөнгүй байна.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!