Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд,  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар П.Батчулуун эмчтэй очиж уулзжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар цагдан хорих 461-р ангид П.Батчулуун эмчтэй очиж уулзжээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудаснаа "Цаашид П.Батчулуун эмчид миний зүгээс шаардлагатай бүх нөхцөлд дэмжиж ажиллах болно. Эмч нар, бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй. Цаашид Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай Улсын Их Хуралд өргөн барина" гэдгийг онцолжээ.

Эргэн сануулахад, Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд энэ сарын 20-ны өдөр шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон юм.

Ж.Чинбүрэн:  П.Батчулуун эмчийн биеийн байдал нь тааруу тул Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ
Ж.Чинбүрэн: П.Батчулуун эмчийн биеийн байдал нь тааруу тул Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ
 
Дамбийнямын Алтангэрэлийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор” шагнав
Дамбийнямын Алтангэрэлийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор” шагнав
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.