207 дугаар байрыг буулгах ажлын тендерт 3 ААН үнийн санал ирүүлжээ. Шалгарсан компани дөрөвдүгээр сарын 1-нээс байрыг нураана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарласан бөгөөд өнөөдөр /2025.01.24/ тендерийг нээлээ.

207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүлжээ.

Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 207 дугаар байрыг буулгах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүлсэн байна. Үнэлгээний хороо хуулийн хугацаанд буюу 15 хоногт үнэлгээгээ хийн, гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах юм. Харин барилгыг буулгах ажлыг барилгын улирал эхлэх үед буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Барилгыг буулгасны дараа 207 дугаар байрыг шинээр барих ажлын худалдан авах ажиллагааг зарлана” гэв.

Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны хохирсон айл өрх, иргэдэд түрээсийн байрны төлбөр болон бусад зардалд нийслэлийн зүгээс 3.8 тэрбум төгрөг гаргаад буй. Цаашид уг барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд тодорхой зардлыг гаргасан хэвээр байна гэдгийг тэрбээр мөн онцоллоо.

Завханд - 48.8 хэм хүрчээ
Завханд - 48.8 хэм хүрчээ
 
Д.Амарбаясгалан: Намрын чуулган 81 өдөр хуралдаж 52 хууль, УИХ-ын 57 тогтоолыг баталлаа
Д.Амарбаясгалан: Намрын чуулган 81 өдөр хуралдаж 52 хууль, УИХ-ын 57 тогтоолыг баталлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!