Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завханд - 48.8 хэм хүрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Завхан аймгийн Отгон суманд өчигдөр -48.8 градус хүртэл хүйтэрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн агаарын үнэмлэхүй бага температураар бүртгэгджээ. Мөн энэ амралтын өдрүүдэд буюу 25-26-нд шилжих шөнө тус бүс нутгаар дахин -48.8 хэм хүртэл хүйтэн хонох урьдчилсан төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлжээ.

Гэхдээ Завхан аймагт -50 хэм хүртэл хүйтрэх нь ховор бөгөөд онцгой тохиолдол юм. Тухайлбал, Монголын хамгийн хүйтэн бүс гэгдэх Тосонцэнгэлд сүүлийн 80 жилд тохиолдсон хaмгийн хүйтэн темперaтур болох -51 градус нь 1960-aaд онд энэ суманд бүртгэгдэж байжээ.

Сурагчдын хичээл ирэх Даваа гарагаас орно
Сурагчдын хичээл ирэх Даваа гарагаас орно
 
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо дөрөвдүгээр сарын 10-нд хуралдана
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо дөрөвдүгээр сарын 10-нд хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.