“Үндэсний эвсэл Засгийн газартай нэг хөнжилд орлоо гэх зэргээр над руу дайрч давшлах шаардлагагүй“ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Өнгөрсөн долоо хоногт "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийх үеэр -УИХ-д суудалтай намууд зөвшилцөж ялангуяа суудал ихтэй МАН-ын удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх асуудал дээр хамтарч ажиллах санал тавьсан. Улмаар өчигдөр Засгийн газраас манай намтай хамтарч ажиллах албан бичгийг хүргүүлсэн. Энэ хагассайн өдрөөс агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарч ажиллана.Улс үндэстний гамшиг болсон томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хил хязгаараа тогтоогоод улс төржихгүйгээр хамтран ажиллана" гэж мэдээлж байв.

Тэгвэл энэ талаар Н.Номтойбаяр өнөөдөр "Засгийн газартай Үндэсний эвсэл хамтарч бүрэлдэхүүнд орсон юм шиг гуйвуулж мушгиад яриад байх юм. Хөнжилд нь орлоо гэх зэргээр над руу дайрч давшлах шаардлагагүй.

Мэдээж Улаанбаатар хотын асуудлыг шийдэх хүрээнд мастер төлөвлөгөө гарч таарна. Маш олон эрхзүйн зохицуулалтууд хөндөгдөнө. Энэ нь УИХ-ын хийх ёстой ажил. Тэгэхээр гол бодлогын хэрэгжилтийг хангахад Үндсэн хуулиар заагласан хэм хэмжээ чиг үүргийн хүрээнд УИХ, Засгийн газар,хотын захиргаа яаж ажиллах талаар ярилцсан. Миний бие УИХ-аас ажлын хэсэг гаргах санаачилга дэвшүүлсэн. Утааг бууруулахад орон сууцжуулах хөтөлбөрийг яаж дэмжих, зардлыг яаж бууруулах уу, нөгөө талдаа орон сууц худалдан авагч иргэдийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх гэх мэт маш олон эрхзүйн зохицуулалтууд байгаа" гэв.

Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүд, сайд нарын сонгуульд яваад амжилт гаргасан хүмүүс ТӨК-иудад эзэн суудаг
Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүд, сайд нарын сонгуульд яваад амжилт гаргасан хүмүүс ТӨК-иудад эзэн суудаг
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!