Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Хөрөнгийн биржээс 42 компанид анхааруулга өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монголын Хөрөнгийн биржээс үнэт цаасны бүртгэлийн шалгуур, шаардлага хангахгүй байгаа 42 компанид сануулав. Тодруулбал,

  • Монголын Хөрөнгийн биржээс “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23.11 дэх заалт дахь доор үзүүлэлтэд тулгуурлан:
  • үнэт цаасны хөрвөх чадвар муудсан, 
  • биржээс тогтоосон шалгуур, шаардлагыг биелүүлж чадахгүй болсон нь тогтоогдсон, 
  • бүртгэлтэй байх хугацаанд тогтмол биелүүлэх үүрэг болон хууль, дүрэм, журам, гэрээгээр, хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, 
  • жилийн үйлчилгээний хөлсийг 2-оос дээш жилд төлөөгүй, 
  • үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй зэрэг болон хууль журамд заасан бусад үндэслэлээр үнэт цаасыг Биржийн бүртгэлээс хасна гэж тусгасны дагуу 42 компанид сануулга анхааруулав. 

Дээрх чиглэлээр нэр дурдсан компаниуд энэ оны 12 сарын 1-ний дотор журмаар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөш ирүүлэх талаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Дурдсан, заасан хугацаанд Хөрөнгийн биржид хариу ирүүлээгүй, холбогдох зөрчлийг арилгаагүй компаниудыг бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах тул холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахыг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-иас анхааруулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.