Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэцэг: ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг Хонгконгод консулаар суух саналыг БНХАУ-ын тал зөвшөөрсөн учраас томилсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонгконгод суух Ерөнхий консулаар томилсон асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.

Тэрбээр "ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр өмнө нь Хонгконгод сурч байсан юм билээ. Мөн орос, англи хэлтэйгээс гадна хууль зүйн салбарын өндөр мэдлэгтэй гэдэг саналыг гаргасан байдаг. Айлын тал зөвшөөрлийг нь өгсөн. Бид консулаар томилохдоо дотооддоо хууль, хяналтын байгууллагаас мөн тодорхойлолтуудыг авдаг. Хуулийн хүрээнд ямар нэгэн ял шийтгэл байгаагүй. Нөгөө талд БНХАУ-ын тал энэ хүнийг хүлээж авах эсэхээ шалгаж зөвшөөрлөө өгөх эсэхээ шийддэг. Өмнө нь зөрчилтэй хүмүүст зөвшөөрөл өгөөгүй тохиолдол гарч байсан. Тиймээс Д.Одбаяр даргын хувьд татгалзах зүйлгүй гэсэн зөвшөөрлийг нь Хятадын талаас өгсөн байгаа" гэв.

“Бүсийн эрчим хүчний систем“ ТӨХК-ийн албан тушаалтан Г-г шүүнэ
“Бүсийн эрчим хүчний систем“ ТӨХК-ийн албан тушаалтан Г-г шүүнэ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.