Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үнэр алддаггүй “Уран“ нохой дахин нэг гэмт хэргийг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Үнэр алддаггүй үнэнч нохой "Уран" дахин нэг гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ. Хэргийг тодруулбал 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн “Бильярд”-ын газраар үйлчлүүлж байсан иргэний гар утас хулгайд алдагдсан тухай тус дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч а/д Х.Шинэбаяр болон албаны “Уран” дуудлагатай үнэрч нохойн хамт ирж самналт хийлгэхэд 23 настай эрэгтэй “А” гэгч нь дээрх иргэний гар утсыг хулгайлан 00 өрөөнд нуусан байсныг халуун мөрөөр нь илрүүлжээ.

 

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавина
Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавина
 
Х.Баттулгын өмгөөлөгч: У.Хүрэлсүх ээ,  Н.Учрал аа, Сү.Батболд оо, Оросоос том машины жолооч нар ирж байгаа шүү
Х.Баттулгын өмгөөлөгч: У.Хүрэлсүх ээ, Н.Учрал аа, Сү.Батболд оо, Оросоос том машины жолооч нар ирж байгаа шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.