Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амартүвшин: Шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар буурах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” Шуурхай штабын анхдугаар хуралдаан өчигдөр болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч шахмал түлшинд хийсэн туршилтын үр дүнг танилцуулахдаа, “Одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33,7 хувь, хүхрийн давхар исэл 63,7 хувиар багассан бол чийглэг 14.1 хувиар, илчлэг 22,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар, жигнэсэн нүүрс буюу хагас коксон шахмал түлш ашиглавал 25-28 хувиар, “ЭТТ”-ын эрчим хүчний баяжуулсан шахмал түлш ашиглавал 9-12 хувиар буурах боломжтой” гэдгийг онцлов.

ОБЕГ 200 метр гүн усан дотор хайгуул хийх боломжтой хоёр дронтой болжээ
ОБЕГ 200 метр гүн усан дотор хайгуул хийх боломжтой хоёр дронтой болжээ
 
Малайзын Засгийн газар Ш.Алтантуяа агсны гэр бүлд 1.1 сая ам.долларыг 30 хоногийн дотор олгох шүүхийн шийдвэр гарав
Малайзын Засгийн газар Ш.Алтантуяа агсны гэр бүлд 1.1 сая ам.долларыг 30 хоногийн дотор олгох шүүхийн шийдвэр гарав
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.