Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ оны байдлаар 19.2 тонн үнэт металл худалдан авчээ

Огноо
Унших
1 минут 3 секунд

Монголбанк өнгөрсөн сард 2.1 тн үнэт металл худалдан авч энэ оны байдлаар нийт 19.2 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.3 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тн үнэт металлын 17.5 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
2020 оны 10 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 114.6 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.6 тн үнэт металл худалдан авлаа.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 10 дугаар сард 174,145.46  төгрөг байлаа.

"Хар машин"-даа итгээгүй Доналд Трампын фото түүх
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга