О.Алтангэрэл: Ерөнхийлөгч болон ЗГ, УИХ-ын гишүүнээс эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд олсон хөрөнгөө тайлбарлаж чадахгүй бол ХУРААЛГАДАГ болно

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 9 секунд

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс авлигатай тэмцэхийн тулд эрхзүйн хувьд туйлын хүнд байсан. Удаа дараагийн Өршөөлийн хуулиар авлигачдыг өршөөсөн. Эдийн засгийн ил тод байдлын хуулиар 30 гаруй их наяд буюу өнөөгийн ханшаар 50 гаруй их наяд төгрөгийг татвараас нуун дарагдуулсан, нийгмийн даатгалаас зайлсхийсэн хууль бус хөрөнгийг ил болгосон.

Энэ хүнд нөхцөл байдалд АТГ ажил хийлээ. Үр дүнд нь Монголын нийгэм авлигад идэгдсэн. Албан тушаалтнууд гэхээр БАЯН хүмүүс гэж ойлгодог болсон. Иргэдээс хамаагүй илүү амьдралтай, хийсэн бизнес байхгүй хэрнээ мөнгөтэй хүмүүс төрийн өндөр албан тушаалд томилогдох нь олширсон.

Тэгэхээр судлаачийн хувиар би хоёр жилийн өмнөөс судалж эхэлсэн. Хамтарсан ЗГ байгуулагдаж, шударга ёсны тэмцэлд ахиц гарах ёстой гэдэг үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан. Одоо бидний хүсээд буй зүйл юу вэ гэхээр авлигачин албан тушаалтнуудаас хөрөнгийг нь хураадаг байя, Өршөөлийн хуульд хамрагдаж, ямар нэг байдлаар өөрсдийгөө хаацайлсан нөхөдтэй эрүүгийн хариуцлага ярих боломж байдаггүй юм аа гэхэд хууль бус хөрөнгүүдийг нь хураадаг байя гэж байгаа.

Цаашид нийтийн албан тушаалтан буюу Ерөнхийлөгч болон ЗГ, УИХ-ын гишүүн, ҮХЦ-ийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч гээд бүгдээрээ ажил эрхлэх хугацаандаа олсон хөрөнгөө тайлбарлаж чадахгүй бол хураалгадаг байя. Хураасан хөрөнгөө боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах тусгай сан байгуулах зорилготой хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэж байна" гэлээ.

Гэр бүлийг дэмжихэд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана
Гэр бүлийг дэмжихэд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана
 
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!