НӨАТ-ын 2024 оны IV улирлын буцаан олголт энэ сарын сүүлээр орно. Тиймээс IV улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны 23:59 цагийн дотор амжиж бүртгүүлэхийг Татварын байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, 2024 оны 10-р сараас 12-р сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа "И-баримт" системд бүртгүүлэх юм.
НӨАТ: 2024 оны IV улирлын төлбөрийн баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлснээр буцаан олголт авах эрх үүснэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.