Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар дараах найман асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 30 секунд

Шинэ жилийн баяр, бүх нийтийн амралт таарсантай холбоотойгоор өнгөрч буй долоо хоногт УИХ-ын чуулган, намын бүлгүүд, байнгын хороод хуралдаагүй. Тэгвэл ирэх долоо хоногт хуваарийн дагуу хуралдахаар товложээ. Тодруулбал, маргааш /2024.01.06/ 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг тус тус хуралдах бол пүрэв, баасан гарагт хуралдах УИХ-ын чуулганаар нийт найман асуудал хэлэлцэх аж.

Хэлэлцэх асуудлууд:

Пүрэв гараг

-Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-“Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

-“Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Баасан гараг

-Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх юм байна.

АГААРЫН ЧАНАР: 5 буудалд ЦЭВЭР байгаа бол Шархад орчмоор ИХ БОХИРДОЛТОЙ байна
АГААРЫН ЧАНАР: 5 буудалд ЦЭВЭР байгаа бол Шархад орчмоор ИХ БОХИРДОЛТОЙ байна
 
“Хэрэв цагдаагийн алба хаагч хувийн нууц задруулсан нь тогтоогдвол  ЦЕГ-ын даргад хариуцлага тооцно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье“
“Хэрэв цагдаагийн алба хаагч хувийн нууц задруулсан нь тогтоогдвол ЦЕГ-ын даргад хариуцлага тооцно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.