ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан Цагаан сарын үзэсгэлэн худалдаа Эрээн хотод болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Нэгдүгээр сарын 3-ны баасан гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

-УИХ-ын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулсан Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг дэмжлэг үзүүлэх судалгааны багийн гишүүдтэй уулзана.

-ЕБС-ийн ахлах ангийн сурагчид энэ сарын 3-ныг дуустал цахимаар хичээллэнэ.

-Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан Цагаан сарын үзэсгэлэн худалдаа Эрээн хотод энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

-Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой.

-Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна.

ТЕНДЕР: “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ 54.6 сая төгрөгөөр АЙРАГНЫ ХУЛ, аяга таваг, халбага сэрээ, ХАЙРУУЛЫН ТАВАГ авна
ТЕНДЕР: “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ 54.6 сая төгрөгөөр АЙРАГНЫ ХУЛ, аяга таваг, халбага сэрээ, ХАЙРУУЛЫН ТАВАГ авна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцанд гал гарсны улмаас 9 сартай хүүхэд нас барж, 5-12 насны хоёр хүүхэд угаартжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцанд гал гарсны улмаас 9 сартай хүүхэд нас барж, 5-12 насны хоёр хүүхэд угаартжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!