Бид өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 103 мянган ширхэг өндгийг 79 сая төгрөгөөр авахаар тендер зарласныг мэдээлсэн. Тухайн мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Тэгвэл энэ удаад 54.6 сая төгрөгөөр аяга таваг, сав суулга авахаар тендер зарласан байна. Тендерийн багцыг задалж үзвээс,
-Айрагны хул аяга 20 ширхэг /Шаазан, 500 гр/
-Нэг удаагийн хоолны таваг 17 мянган ширхэг /Хүнсний шаардлага хангасан, жижиг, дунд, том хэмжээтэй/
-Поднос - 30 ширхэг
-Никель түмпэн /30см/ 10 ширхэг
-Никель түмпэн /60см/ 10 ширхэг
-Никель түмпэн /хүнс/ 10 ширхэг
-Хайруулын таваг 14 ширхэг
-Халбага 2 ширхэг
-Жижиг халбага 1920 ширхэг
-Халуун сав /5 литр/ 3 ширхэг
-Хоолны халбага 450 ширхэг
-Хуванцар хувин 20 ширхэг
-Хүүхдийн цайны аяга 560 ширхэг
-Цайны аяга 1850 ширхэг
-Цайны аяга /330 мл/ 190 ширхэг
-Цайны аяга /суурьтай/ 302 ширхэгийг авахаар тусгасан байна. Дээрх бараануудыг гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор нийлүүлэх аж.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!