Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим систем арванхоёрдугаар энэ сарын 15-ны өдөр иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхэлнэ. Тус цахим системийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд нээсэн бөгөөд иргэд аж ахуйн нэгж захиалга эхлэх хүртэл цахим системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой юм байна.
Иргэд төрийн танилт нэвтрэлтийн дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй юм байна.
Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тухайн өдрийн статистикийг тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системээс харах боломжтой юм. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 74.1 хувь нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байна гэж тус системд бүртгэгджээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!