Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын дугаарын дуудлага худалдаа болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа энэ сарын 08-ны өдөр цахимаар явагдах тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлжээ. Та бүхэн дараах зөвлөмжийн дагуу тус дуудлага худалдаанд оролцох юм.

Үүнд:

  • Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
  • Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
  • Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
  • Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
  • Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн данс руу ажлын 7-10 хоногт буцаж орно.

Лу.Гантөмөр: Ирэх онд Хятадын эдийн засаг тогтвортой байх төлөвтэй тул нүүрсний үнэ их буурахгүй гэж тооцоолж байна
Лу.Гантөмөр: Ирэх онд Хятадын эдийн засаг тогтвортой байх төлөвтэй тул нүүрсний үнэ их буурахгүй гэж тооцоолж байна
 
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.