Төрийн албан хэргийг өнөөдрөөс кирил, Монгол бичгээр хөтөлнө гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Тус газраас Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна" гэж заасны дагуу хэрэгжиж байгаа юм.
Хуулийн хэрэгжилтийг хангахад боловсролын сургалтын байгууллагууд манлайлан ажиллахыг мэдээлэв. Монгол бичиг бол хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, бичиг соёлын хөгжилд монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр бөгөөд эх бичгээ сурах, судлах, хамгаалах, өвлүүлэх нь монголчууд бидний эрхэм үүрэг юм.
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!