Д.Дариймаа: Ногооныхоо үнийг МОНГОЛ БИЧГЭЭР бичсэнээс хойш худалдан авалт сайжирсан. Монгол бичгээ мэдэхгүй ӨВӨР МОНГОЛ бичиг байна гэж гайхах залуучуудыг харахаар ЭМЗЭГЛЭДЭГ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Ногооныхоо үнийг босоо монгол бичгээр бичсэн худалдагч Д.Дариймааг UBN сайт онцолж байна.

2 жилийн өмнө дүүгээрээ бичүүлсэн энэ бичиг Д.Дариймаагийн лангууны нэрийн хуудас болж, худалдан авагчаа татах нууц "зэвсэг", бахархал бүхий гангараа нь болжээ. "Ямар гоё юм бэ. Мундаг юм аа" гэж магтах хүмүүс олон байдгаас гадна "Монгол бичигтэй лангуунаас ногоогоо авья. Монгол бичгээр бичсэн газраас аваарай" гэсэн гээд зорьж орж ирэх хүмүүс ч цөөнгүй байдаг гэдгийг лангууны эзэд онцолж байлаа.

Мөн тэд тус лангууны байнгын худалдан авагчид нь Монгол бичиг мэдэхгүй ч хүнсний ногооныхоо нэрийг МОНГОЛ БИЧГЭЭР бичиж, уншиж сурсан" гэдгийг онцлов.

З.НАРАНТУЯА: Хөгжлийн банканд улс төрийн нөлөөлөл гаргахгүй байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана
З.НАРАНТУЯА: Хөгжлийн банканд улс төрийн нөлөөлөл гаргахгүй байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт -14 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (13)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!