БНСУ-д өнөөдөр өглөө 09.05 цагт "Jeju air" компанийн онгоц осолдсон харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, 181 зорчигчтой нислэгийн багийн 6 гишүүнтэй нисэж байсан тус онгоц нь Бангкок хотоос Муан хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон юм. Хамгийн сүүлийн мэдээгээр 181 зорчигчийн 179 нь амиа алдсан талаар Yonhap News мэдээлэв.
Хэрэв энэ тоо тоо батлагдвал БНСУ-ын дотоодын иргэний агаарын тээврийн хамгийн том осол болох юм. Хоёр хүнийг эсэн мэнд олж ойролцоох эмнэлэгт шилжүүлжээ. Онгоцны ослоос 54 эрэгтэй , 57 эмэгтэй, хүйсийг нь шууд хэлэх боломжгүй 9 хүн нийт 120 хүний цогцсыг гаргажээ. Одоогоор 59 хүний цогцсыг эрэн хайж байна.
Одоогийн байдлаар ослын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Тухайн онгоцны буух төхөөрөмж эвдэрсэн гэж албаныхан таамаглаж байсан ч хэргийн газар байсан гэрчүүд онгоц шувуутай мөргөлдсөнийг харсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Guardian
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!