Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэвэр усны шугам задарч, халуун усанд автаад байсан Яармагийн замын мөсийг хусаж, давс бодис цацжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Хан-Уул дүүрийн 5 дугаар хороо, Титан төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг "Андын зам" ХХК болон иргэн н.Лхагвасүрэн нарын барилгын дундын цэвэр усны Ф150мм шугамд өчигдөр /2024.12.28/ гэмтэл гарсан. Улмаар Яармагийн зам дээр халун ус урсаж байсан учраас халтиргаа үүсэхээс сэргийлж, давс бодис цацаж, өнөөдөр 06:00 цагт зорчих хэсгийг хэвийн болгожээ.

Тодруулбал, 45.000 мкв авто зам, 18.600 мкв явган замыг хамарсан мөстсөн талбайд нийт 18 тонн давс цацаж хайлууллаа. Хайлсан мөсийг хусаж, түрэх, ачилт хийхэд 3 ковш, 1 камаз, 2 техник, 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 18 рэйсээр цас мөсийг ачиж, тээвэрлэлээ.

Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар зорчих хэсэг хэвийн, цэвэрлэгээнээс үлдсэн нимгэн мөстөлт хэсэгт цацсан давс хайлалт өгсөн, шаардлагатай хэсэгт давс цацах арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж.

Өнөөдөр 13:00 цагаас болох чансаа өндөр  бөхийн барилдаанд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай, Б.Орхонбаяр  нарын 128 бөх бүртгүүлжээ
Өнөөдөр 13:00 цагаас болох чансаа өндөр бөхийн барилдаанд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай, Б.Орхонбаяр нарын 128 бөх бүртгүүлжээ
 
Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой тохиож байна
Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.