“Нью-Йорк таймс”-ын сэтгүүлч М.Стайны мэдээлснээр NBA ирэх улирлыг “Дисней” компанийн хүсэлтээр эрт буюу арванхоёрдугаар сарын 22-нд эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Лигийн хамгийн том, нөлөөтэй хамтрагч гэгддэг ESPN сувгийг эзэмшдэг “Дисней” компани зул сарын баярын уламжлалыг хадгалж үлдэх, улмаар ABC, ESPN сувгаар арванхоёрдугаар сарын 25-нд таван тоглолт гаргахыг маш их хүсэж байгаа аж.
Түүнчлэн энэхүү шийдвэрийг тоглогчид зөвшөөрөх юм бол улирлын нээлтийн хоёр тоглолтыг гаргах эрхийг “Turner” компани уламжлал ёсоор авах хүсэлтээ илэрхийлсэн байна. Хэрэв нэгдүгээр сарын дундуур эхлүүлэх болбол нийт 500 сая орчим долларын орлого алдах талаар NBA-ийн удирдлага Тоглогчдын холбоонд мэдээлсэн байна.