Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүний амь нас хохироож, хэргийн газраас зугтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Увс аймгийн Ховд сумын нутагт зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр “Ланд крузер-80” загварын автомашин осолдож, жолооч нь нас барсан байна. Мөн автомашинд зорчиж явсан гурван хүн гэмтжээ. Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна.

Түүнчлэн Өмнөговь аймгийн замд хүний амь нас хохироож, улмаар хэргийн газраас зугтсан жолоочийг цагдаагийн алба хаагчид эрэн хайж байна. Тус аймгийн замд нас барсан хүний цогцос олдож, улмаар Өмнөговь аймгийн харьяат, 27 настай Б нь амь насаа алдсан болохыг цагдаагийн байгууллагынхан тогтоожээ.

Терроризмыг тэтгэгч орнуудын жагсаалтаас Суданыг хаслаа
Терроризмыг тэтгэгч орнуудын жагсаалтаас Суданыг хаслаа
 
ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.