БНХАУ-ын Боловсролын яам үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, оюутан сурагчдын мэдлэгийг сайжруулахын тулд үндэсний аюулгүй байдлын боловсролын тухай удирдамж гаргажээ.
Энэхүү удирдамж нь үндэсний ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд учрах аюул занал, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах арга замуудын талаар заах нэгж байгуулах шаардлагыг ерөнхий боловсролын сургууль, их сургуулиудад тавьсан байна.
Боловсролын яам үндэсний аюулгүй байдлын боловсролын лекц, хичээлийг танхимын сургалтад нэмэлтээр оруулахыг уг баримт бичигтээ онцолжээ. Мөн үндэсний аюулгүй байдалтай холбоо бүхий боловсролын байгууллага, мэргэжлийн хүрээлэн, аж ахуй нэгжүүдийг оролцуулахыг уриалсан байна.
“Оюутан сурагчдыг үндэсний аюулгүй байдлын асуудлуудад илүү их ач холбогдол өгдөг болгоход энэхүү шийдвэрийн зорилго оршино” гэж дээрх удирдамжид тэмдэглэжээ.