Цогтцэций суманд хяналтын камерын нэгдсэн систем суурилуулж ашиглалтад орууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

"Тавантолгой"ХК нь Цогтцэций сумын ЗДТГ, "Инносолюшн"ХХК-тай 2024 оны 2 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций суманд иж бүрэн хяналтын камерын систем суурилуулж, ашиглалтад оруулав.

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/160 дугаар тушаалын дагуу Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ, Цагдаагийн хэлтэс болон компанийн төлөөллийг оролцуулан хяналтын камерыг хүлээн авч ажиллалаа.

Цогтцэций сум нь хүн амын хөдөлгөөн ихтэй бүс нутгийн хувьд ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хамгаалж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аливаа гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор нийт 25 цэгт 50 ширхэг камер суурилуулав. Тус хяналтын камер нь 360 градус эргэдэг, тээврийн хэрэгслийн дугаар илрүүлэх, хиймэл оюун ухаан ашиглан царай таних камер суурилуулсан гэдгээрээ онцлогтой юм.

Уг бүтээн байгуулалт нь тухайн бүс нутгийн иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амар тайван, аюулгүй амьдрах эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Төрөхийн улмаас 11 эх эндэв
Төрөхийн улмаас 11 эх эндэв
 
МАРГААШ: Улаанбаатар -15 хэм хүйтэн, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатар -15 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!