Татварын ерөнхий газраас нийслэл, 9 дүүргийн татварын албаны үйлчилгээний 20 албан хаагчдаа зориулан сонсголын бэрхшээлтэй иргэнд татварын үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх үүднээс “Монгол дохионы хэл”-ний сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 6-ны өдрүүдэд танхимаар зохион байгууллаа. Сургалтын сургагч багшаар дохионы хэлний төрөлхийн сонсголгүй багш Б.Болормаа болон хэлмэрч, орчуулагч Б.Мядаг нар ажиллалаа.
Сургалтын зорилго нь сонсголын бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах дохионы хэлний анхан шатны ур чадварыг эзэмшүүлэхэд оршино. Гурван өдрийн танхимын сургалтын үр дүнд 20 албан хаагч дактил (дохионы хэлний цагаан толгойн үсэг)-ыг бүрэн эзэмшиж, өдөр тутмын мэргэжлийн үг хэллэг, харилцан ярианы чадвартай болов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!