Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 105 дугаар тогтоолоор жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдрийг “Төрийн албаны өдөр” байхаар шийдвэрлэсэн.

Эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, төрийн албанд хүчин зүтгэн албан үүргээ чин шударгаар биелүүлж явсан төрийн албаны ахмад ажилтнууд, Монгол төрийн нэр хүндтэй эрхэм, хариуцлагатай албыг хашиж байгаа Монгол Улсын нийт төрийн байгууллагын төрийн алба хаагчид та бүхэндээ Монголын татварын албаны нэрийн өмнөөс “Төрийн албаны өдөр”-ийн мэндийг хүргэе.

Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон Татварын ерөнхий газар болон аймгийн татварын газар, дүүргийн татварын хэлтсийн төрийн захиргааны албан хаагчид энэ өдөр тангараг өргөлөө.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчдадаа ажлын өндөр амжилтыг хүсэж, Эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахыг хүсье.

Олон Улсын Валютын Сангийн Техникийн туслалцааны үнэлгээний баг Татварын ерөнхий газарт ажиллалаа
 
Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС нь Байгаль нуурт “сүртэй нөлөөлөл байхгүй“ гэдэг дүгнэлт гарсан ч Оросын тал хүлээж аваагүй
Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС нь Байгаль нуурт “сүртэй нөлөөлөл байхгүй“ гэдэг дүгнэлт гарсан ч Оросын тал хүлээж аваагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.