Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон Улсын Валютын Сангийн Техникийн туслалцааны үнэлгээний баг Татварын ерөнхий газарт ажиллалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Олон Улсын Валютын Сангийн Төсвийн асуудал эрхэлсэн газраас Монголын татварын албанд хэрэгжиж буй "Техникийн туслалцаа"-ны хөтөлбөрийн хүрээнд эдийн засагч Майкл Хардигаар ахлуулсан үнэлгээний баг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд ажиллав. Багийн бүрдэлдэхүүнд богино хугацааны зөвлөхөөр Ирэне Башабе, Торстен Кумберланд Иакобсен, Лидия Софрона нар ажиллаж Монголын татварын албаны 2021-2024 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг сайн гэж дүгнэв.

Үнэлгээний баг Маргаан таслах үйл явц, Том татвар төлөгчийн татварын хууль мөрдөлтийн байдал ба бусад чиглэлээр үнэлгээ хийж, цаашид сайжруулах зөвлөмж өгч, Монголын татварын албаны 2025-2028 оны Стратеги төлөвлөгөөнд тусгах олон улсын сайн туршлагуудаас зөвлөмж болголоо.

Ч.ЧИМИДСҮРЭН: ЗГ-аас анх удаа нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтад “татварын хөнгөлөлт“ үзүүлнэ
 
21 насны 50 хүн тутмын нэг нь солиорлын шинж тэмдэгтэй
21 насны 50 хүн тутмын нэг нь солиорлын шинж тэмдэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.