"Бүс ба зам" санаачлагын татварын албадын хамтын ажиллагаа (БРИТАКОФ)-ны 5 дах удаагийн чуулга уулзалт 2024 оны 09 дүгээр сарын 24-26 ны өдрүүдэд БНХАУ-ын тусгай харьяат бүс Хонконгд зохион байгуулагдаж байна. Энэ чуулга уулзалтад ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн болон холбогдох газар хэлтсийн дарга нар оролцож байна.
Бүс ба зам санаачлагын татварын албаны хамтын ажиллагааны механизм БРИТАКОМ нь худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, нэгдэн орсон улс орнуудын эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой.
Бүс ба зам санаачлагад 36 орон гишүүнээр элссэн байдаг ба Монгол Улс 2019 онд нэгдэн орсон. Энэ жилийн чуулга уулзалтаар татварын тодорхой байдлыг нэмэгдүүлэх, татварын албаны цахимжилт, татварын алба бизнесийн байгууллагын хамтын ажиллагаа, татварын хүрээлэн буй орчныг сайжруулах, татварын байцаагчдын чадавхийг бэхжүүлэх гэсэн дэд сэдвүүдийг харилцан ярилцаж, зохион байгуулагч орон болон олон улсын байгууллага, зарим улсын татварын албадаас туршлагаа танилцуулж байна.