Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мөнгө угаах явдалтай тэмцэх зорилгоор татварын алба бусад байгууллагатай мэдээлэл харилцан солилцох зохицуулалтыг сайжруулах” сэдэвт уулзалт, семинар боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монголын Татварын алба татвараас зайлсхийх, мөнгө угаахтай тэмцэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд 2023 онд Олон улсын валютын санд энэхүү чиглэлд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсны дагуу техник туслалцааны хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хүрээнд ОУВС-ын Ахлах зөвлөх Робин Сайкс, судалгааны ажилтан Хина Гупта, богино хугацааны мэргэжилтэн Том Хансен нар 10 дугаар сарын 08-ны өдрөөс 10-ны өдрүүдэд Монгол улсад ажиллаж Татвар, Гааль, Санхүүгийн мэдээлэл, Эдийн засгийн цагдаагийн болон Прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, “Мөнгө угаахтай тэмцэх (AML) зорилгоор татварын байгууллага, бусад байгууллага хооронд мэдээлэл солилцох, зохицуулалтыг сайжруулах” уулзалт, семинарыг 10 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус семинарт Татвар, Гааль, Санхүүгийн мэдээлэл, Эдийн засгийн цагдаагийн болон Прокурорын байгууллагын 145 албан хаагч хамрагдлаа.

Уулзалт семинарын үеэр татварын гэмт хэрэг, мөнгө угаах мөрдөн байцаалт чиглэлээр хамтын ажиллагааны одоогийн нөхцөл болон үйл ажиллагааны саад бэрхшээлүүд, цаашид хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх талаар хэлэлцэж, төгсгөлд цаашид хэрэгжүүлэх зөвлөмжийн төслийг ТЕГ-ын удирдлагуудад танилцуулав.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбаев, Атташе Рыспек Кочорбаев нар Монголын татварын албанд зочиллоо
 
Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС нь Байгаль нуурт “сүртэй нөлөөлөл байхгүй“ гэдэг дүгнэлт гарсан ч Оросын тал хүлээж аваагүй
Б.Чойжилсүрэн: Эгийн голын УЦС нь Байгаль нуурт “сүртэй нөлөөлөл байхгүй“ гэдэг дүгнэлт гарсан ч Оросын тал хүлээж аваагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.