Татварын ерөнхий газарт Бүгд Найрамдах Киргиз Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбаев, Атташе Рыспек Кочорбаев нар 2024 оны 10 сарын 15-ны өдөр Монголын татварын албанд зочиллоо. Уулзалтад Монголын татварын албыг төлөөлөн Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн болон холбогдох бүтцийн нэгжийн дарга нар оролцлоо.
Эрхэмсэг ноён Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбаев Киргиз Улсад бэлэн бус төлбөр тооцооны системийг нэвтрүүлсэн талаараа дурдаад Монгол Улсын татварын албаны үйл ажиллагааны цахимжилт, төрийн байгууллагуудаас тэргүүн эгнээнд байдаг алба гэдгийг онцлон тэмдэглээд татварын салбарт хэрэгжүүлсэн татварын хууль тогтоомж, үйл ажиллагааны шинэчлэлийн туршлагыг судалж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн Монголын татварын алба хамтран ажиллах бүрэн боломжтой талаар мэдэгдлээ.