Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УЛС ОРНОО ХАМТДАА ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ” уриан дор ээлжит уулзалтаа зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Өнөөдөр ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Ч.ЧИМИДСҮРЭН “ААНОАТ-ын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлт” сэдвээр Боловсруулах үйлдвэрлэл болон Худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэгч үндэсний хэмжээний томоохон компаниудын төлөөлөлтэй “УЛС ОРНОО ХАМТДАА ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ” уриан дор ээлжит уулзалтаа зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчны яамны төлөөлөл, ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргал, ТЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Х.Уранчимэг, ТХУАЗГ-ын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг нар оролцсон.

Уулзалтаар Татварын ерөнхий газрын дарга Монгол Улсын Засгийн газраас санаачлан батлуулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлт (22.9) "Хувийн хэвшлийн байгууллага, ААН нь нийгмийн хариуцлагын хүрээнд хуульд заасан байгалийн нөөцийг хамгаалах, нөөц нэмэгдүүлэх, цөлжилтийг сааруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хамгаалах, соёлын өвийг хамгаалах, сэргээх, нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, зэрэг нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэх, хандив үзүүлсэн бол тухайн зардлыг албан татвараас хасаж, хөнгөлөлт үзүүлнэ"-ийг танилцуулж, асуусан асуултад хариулж, зөвлөгөө, мэдээлэл өгсний зэрэгцээ татвар төлөгчдийн төлөөллөөс энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийж хэрэгжүүлж эхэлсэн болон цаашид хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр, санхүүгийн дэмжлэгийн тухай ярилцаж хуулийн зөвлөгөө, мэдээлэл авснаар энэхүү уулзалт үр дүнтэй болж өндөрлөсөн.

Өчигдөр Банк, санхүү, Барилгын салбарын төлөөлөлтэй уулзсан уулзалтад оролцсон 25 татвар төлөгчийн 12 нь энэ хуулийн хүрээнд нийгмийн сайн, сайхны төлөө төсөл хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн гэсэн бол өнөөдөр оролцсон 28 татвар төлөгчийн 9 нь нийгмийн хариуцлагын хүрээнд, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад төсөл хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлүүлсэн байна.

Монголын татварын албаны хуулийн мэргэжилтэн, Маргаан таслах зөвлөлийн магадлагчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо
 
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.