Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Батбаяр: 2019 оноос хойш Дарханы арьс ширний үйлдвэр барих гэж нэлээн үзсэн бүтсэн зүйл алга

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх ХХААХҮ-ийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батбаяр "Үйлдвэр технологийн парк барих гэж ийм их төсөв зарцуулсан атлаа үр дүн маш муу. Жил бүр хэрэгжихгүй байгаа шалтгааныг ер нь судалж байгаа юм уу. Үйлдвэр бариад дуусахад төр авч явах юм уу, хувийн хэвшил үү. Гурван жилийн хугацаанд арьс ширний үйлдвэр ашиглалтад орох юм уу.

2019 оноос хойш Дарханы арьс ширний үйлдвэр барих гэж нэлээн үзсэн бүтсэн зүйл алга. 18 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргаж өгсөн ч одоо хүү, алдангитайгаа 34 тэрбум болчихсон" гэлээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -13 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -13 хэм хүйтэн
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.