Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Оюу толгой уурхайн Ил уурхай, хаягдлын далан, далд уурхай, налуу амны бүтээн байгуулалтын үйл явц, баяжуулах үйлдвэр болон өргөтгөлийн явц, баяжмал савлах үйлдвэр, гаалийн баталгаат талбайн үйл ажиллагаатай танилцав.
Мөн энэ үеэр Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, ИТХ-ын дарга болон бусад удирдлагуудтай уулзаж Ханбогд сумын цаашдын хөгжлийн бодлого төлөвлөлт, Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хот төлөвлөлтийн асуудлаар санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал нэгдэв.
Түүнчлэн Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгой сангийн Ханбогд суманд байрлах оффис, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, хэрэгжилтийн талаар мэдээлэл авч ажиллав.