“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани болох “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн хурал болж тус компанийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ. ХЭХ-д Эрдэнэс Монгол нэгдлийн Санхүү нэгдсэн удирдлагын газрын ахлах менежер Б.Батбаяр, Нэгдсэн стратеги бизнес хөгжлийг газрыг ахлах менежер Я.Өлзийболд болон ЭОТ ХХК-ийн удирдлагууд оролцлоо. ЭОТ ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын Оюу Толгой ордод үйл ажиллагаа явуулж буй Оюу Толгой ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллаж буй юм.
Компани 2023 онд 17,5 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлоготой ажилласан ба энэ нь тухайн жилийн төлөвлөгөөтэй харьцуулахад 410,3 сая төгрөгөөр давж биелсэн байна. Түүнчлэн тайлант хугацаанд үйл ажиллагааны зардлыг 541,1 сая төгрөгөөр хэмнэж, улсын төсөвт 3,2 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ.
ЭОТ ХХК нь 2023 оны байдлаар Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох гэрээ, дүрэм журмаар олгогдсон эрхийн хүрээнд ОТ төслийн үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын ОТ төслөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Мөн компанийн 2023 оны “Бизнес төлөвлөгөө” батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, ОТ төслийн үйл ажиллагаанд Хувьцаа эзэмшигчийн хувьд оролцож, ТУЗ-ийн гишүүд болон Хувьцаа эзэмшигчийн төлөөллийг мэдээллээр хангаж, ХөОГ-ний дагуу ОТ ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшихтэй холбоотой эрх эдэлж, үүрэг хүлээж, УИХ, Засгийн газрын түвшинд байгуулагдсан “Ажлын хэсэг”-тэй хамтран ажиллаж, ОТ төслийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Түүнчлэн Оюу толгойн ил болон далд уурхай, баяжуулах үйлдвэр, баяжмал тээвэрлэлт, эрчим хүч болон усны хэрэглээ, хаягдал хадгалах байгууламжийн төлөвлөлт, гүйцэтгэлийн тайланг тогтмол авч, бүтээн байгуулалт, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж буй юм