ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний талаар өнөөдөр /2024.12.13/ ээлжит мэдээллээ хийлээ.
---------------------
Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдийн мэдээллээр 10 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 33 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Мөн нийт өвчлөгсдийг насны бүлгээр авч үзвэл 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд, үүн дотроо 60-70 хувийг 0-4 хүртэлх насныхан эзэлжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 2400 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 90 орчим хувь нь уушгины хатгаатай байна.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ ханиадны шинж тэмдгийг хүндэрч байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Тиймээс хүүхдийнхээ амьсгалын тоо олширч байгаа эсэхийг үнэлэх шаардлагатай. Хоёр сар хүртэлх хүүхэд нэг минутанд 60 буюу түүнээс дээш, 2-12 сар хүртэлх хүүхэд 50 ба түүнээс дээш, нэг настай хүүхэд нэг минутанд 40 буюу түүнээс дээш амьсгалж байвал таны хүүхдийн амьсгалын тоо олширч байгаа буюу уушгины хатгалгаагаа нь хүндэрч байна гэсэн үг.
Мөн хүүхдийн хамар уруулын гурвалжин хэсэг хөхөрсөн байвал уушгины хатгалгааг хүндэрч байгааг ч бас илтгэдэг. Дараа нь таны хүүхэд сүүлийн найман цагийн хугацаанд хангалттай хэмжээний шингэн зүйл уусан мөртлөө огт шээхгүй байх, уйлаад байгаа мөртлөө нулимс гарахгүй байх, уруул хуурайших зэрэг нь усгүйжилтийн түвшинг илтгэдэг төдийгүй уушгины хатгалгаагаа нь хүндэрч байгааг илтгэнэ.