Хан-Уул дүүрэг хог шахаж ачих зориулалтын 4 машиныг ТҮК-д хүлээлгэн өглөө

Огноо
Унших
1 минут 24 секунд

Дүүргийн хөрөнгө оруулалтаар 10м.куб хог шахаж ачих зориулалтын Хьюндай HD170 маркийн 2 автомашин, 6м.куб хог шахаж ачих зориулалтын HD78 маркийн 2 автомашиныг хог тээврийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Б.Цэрэн “Хоггүй Хан-Уул Эко дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэг сүүлийн жилүүдэд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагуудын автомашиныг шинэчлэх, ТҮК-ийн ажилчдын ажлыг хөнгөвчилсөн гар ажиллагаа багасгасан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үе шаттай шийдвэрлэсэн. Сүүлийн 4 жилийн хугацаанд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний нийт 57 автомашинаар парк шинэчлэл хийж, хог тээврийн байгууллагуудын автомашинуудыг бүрэн шинэчиллээ” гэв.

Ist möglicherweise ein Bild von 4 Personen und Text

Энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн 16 машин, зам цэвэрлэгээний зам шүүрдэх услах тусгай зориулалтын 2 автомашин, нуух цэвэрлэх 7 жижиг машин, давс, бодис цацагч 15, явган замын цас хог үлээгч багаж 50, явган зам шүүрдэгч 27 техник хэрэгсэл, 20 автомашинаар парк шинэчлэл хийж, хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ хариуцсан байгууллагууддаа шийдвэрлэн өгсөн байна.

Ist möglicherweise ein Bild von 5 Personen, Lieferwagen, Baustellenfahrzeug, Sprinter und Schneepflug

Х.Ганхуяг: Төрийн өмчит компаниудын хоорондоо өгч, авсан зээлийн хэмжээ нь 3 ИХ НАЯД төгрөгт хүрээд байна
Х.Ганхуяг: Төрийн өмчит компаниудын хоорондоо өгч, авсан зээлийн хэмжээ нь 3 ИХ НАЯД төгрөгт хүрээд байна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!