Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 13 байгууллага шөнө 04:00 цагаас эхлэн эхлэн давс бодис цацав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 13 байгууллага 12 дугаар сарын 6-ны шөнө 04:00 цагаас эхлэн эхлэн давс бодис цацан ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд зам талбайд 220 хүний бүрэлдэхүүнтэй, 42 техник, 56 үлээгч төхөөрөмж, 17 явган замын моторт түрэгч зам талбайн цас мөсийг арилган ажиллаж байна.

Нийт 91 тонн давс, 10 тонн бодис цацаж 1,403.5 тн давс, 681 тн бодис үлдэгдэлтэй байна. ЧӨЧ, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Дунд гол, Махамта, Наадамчдын зам, Нисэх Яармагын чиглэл болон сургууль, цэцэрлэг хүн ихээр зорчдог хэсгийн цэвэрлэгээ хийгдэж байна.

Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодыг орчны 50метр хүртэлх цас мөсийг арилган аюулгүй байдлыг ханган ажиллахыг уриалж байна.

Эрт илрүүлэх үзлэгийн 61-ээс дээш насны багцын оношилгоо, шинжилгээнд хамрагдсанаар дараах өвчин, эмгэгээс сэргийлэх боломжтой
Эрт илрүүлэх үзлэгийн 61-ээс дээш насны багцын оношилгоо, шинжилгээнд хамрагдсанаар дараах өвчин, эмгэгээс сэргийлэх боломжтой
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.