Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Айлууд юу түлж, утаа гаргаж буйг шалгуулахаар төрийн албан хаагчдыг 16 хоногийн турш айлуудаар явуулах удирдамжийг НЗД-ын орлогч А.Амартүвшин гаргав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

"Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай" ЗГ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлыг энэ сарын 9-нөөс эхлүүлээд байна. Энэ ажил 26-ныг хүртэл буюу нийт 16 хоногийн турш үргэлжлэх аж.

Тодруулбал, айл өрхүүд сайжруулсан түлшнээс бусад түлш буюу агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжийн түлшний хэрэглээ, татан авалтад хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, хуулийн дагуу хариуцлага тооцох аж.

Хяналт шалгалтад төрийн албан хаагчид буюу Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, зарим дүүргийн Засаг дарга нар оролцох юм байна.

Энэхүү удирдамжийг Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч А.Амартүвшин энэ сарын 9-ний буюу даваа гарагт баталжээ.

Улсын бүртгэлийн ажилтан иргэний үнэмлэхээ гээсэн иргэнийг 30 мянгаар торгосон байжээ
Улсын бүртгэлийн ажилтан иргэний үнэмлэхээ гээсэн иргэнийг 30 мянгаар торгосон байжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ