Японы баруун хэсэгт орших Нара цэцэрлэгт хүрээлэнгийн зэрлэг буга жуулчдын хаясан гялгар уут, хог хаягдлыг идэж, шингээж чадалгүй үхсэн хэд хэдэн тохиолдол гарчээ. Иймд дотоодын компаниуд амьтдын шингээж чадахуйц цаасан уут бүтээсэн байна.
Буганд ээлтэй уг цаасан уутыг цагаан будааны хивэг ашиглан бүтээсэн тул эрүүл мэндэд бага эрсдэлтэй хэмээн хөгжүүлэгчийн нэг хэлжээ.
Тус ажлыг санаачлан зохион байгуулагч Хидетоши Мацукава “'Нара дахь аялал жуулчлал хөгжихөд энд амьдарч буй буганууд ихээхэн нөлөөлсөн тул эрүүл мэндэд нь анхаарч цаасан уут зохиож, худалдаанд гаргалаа” хэмээсэн байна.
Өнгөрсөн жил хэд хэдэн үхсэн бугын гэдэснээс орооцолдсон олон тооны хуванцар хог, пакетуудыг гаргаж авсан байна. Тус цэцэрлэгт хүрээлэнд 1000 гаруй буга байдаг аж. Буга нь хоол боловсруулах эрхтэнгүй учир элсэн чихэргүй жигнэмэг буюу "шика сембей" -ээр хооллохыг зөвшөөрдөг. Шингэцтэй уутыг цагаан будааны хивэг, бугын жигнэмэгийн орц, сүүний багцаас дахин боловсруулсан целлюлозоор хийжээ. Нара мужийн Таварамото хотод байрладаг пүүсийн мэдээлснээр тэдгээр нь ердийн цааснаас удаан эдэлгээтэй тул усанд амархан уусдаг гэжээ.
С.Хонгорзул
Эх сурвалж: Kyodo news