Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутан, залууст ЭМД-ын ач холбогдлыг сурталчиллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Жилийн бүрийн 10-12 дугаар сарыг оюутан, залуусын эрүүл мэндийг дэмжих зорилгоор "Эерэг хандлага - Эрүүл оюутан" аяныг улс орон даяар зохион байгуулдаг.

Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-ын 21 аймаг 2 дүүрэг дэх газар хэлтсээс тухайн орон нутаг дахь их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан сурагчдад ЭМД-ын ач холбогдлыг сурталчлан таниулах ажил үргэлжилж байна.

Хэнтий аймаг

Хэнтий аймгийн ЭМДХэлтсээс аймгийн поликоллежийн оюутан залууст эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг зохион байгуулан ажиллалалаа. Энэ үеэр оюутан залуусын шимтгэл төлөлтийн мэдээллийг газар дээр нь шалгаж, ЭМД-ын шимтгэлээ хараахан төлж амжаагүй байгаа залуус байгаа газраасаа хамгийн хялбархан бөгөөд хурдан төлөх зааврыг танилцууллаа.

Дархан-Уул аймаг

Аймгийн ЭМДХ-ээс АШУҮИС-ийн 70 гаруй оюутан сурагчдад ЭМД-ын ач холбогдол, шимтгэлийн хувь хэмжээг танилцуулж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ и-баримт болон Е-mongolia аппликэйшнээр хэрхэн хурдан, шуурхай төлөх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад зориулж 66 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлжээ
Сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад зориулж 66 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлжээ
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.