Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Эрчим хүчний үндэсний хороо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шадар сайд Т.Доржханд: Эрчим хүчний шилжилтийг хийх хороо давхацсан бүтэц юм биш үү гэсэн асуулт зарим УИХ-ын гишүүд асууж байх шиг байна. Шадар сайдын эрхлэх ажил салбар хоорондын уялдааг хангах ёстой байдаг. Нөгөө талаас миний хувьд гадны хөрөнгө оруулалт, худалдан авалт, өрсөлдөөний асуудал хариуцдаг учраас эрчим хүчний шилжилтийг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, эрчим хүчний шилжилтийг хийхийн тулд том төслүүдийн асар их санхүүжилт хэрэгтэй болно. Бодлогын бииг баримтууд гарах ёстой. Олон улсын стандартууд шаардлагатай болох юм. Энэ стандартууд дээр ажиллах хүний нөөц манай эрчим хүчний яаман дээр хязгаарлагдмал байдаг. Тиймээс бид аливаа зүйлийг монголчилдог цагийг зогсоох ёстой. Олон улсын стандартаар ажлаа төлөвлөөд явдаг байх ёстой. Ингэж байж бид олон улсын хөрөнгийн зах зээлд том тоглогч нарыг татаж хамтарч ажиллах боломж бүрдэж шилжилт бодитоор хийгдэнэ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!