Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Эрчим хүчний үндэсний хороо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Эрчим хүчний үндэсний хороо эрчим хүчний реформ хийхтэй холбогдуулан ирэх онд хэвлэлийн зардалд 8 тэрбум төгрөг гаргахаар төсөвлөсөн тухай мэдээлэл гараад буй. Тэгвэл уг мэдээлэлд Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний Үндэсний хорооны дарга Т.Доржханд тайлбар хийлээ.
Ингэхдээ тэрбээр, Эрчим хүчний шилжилтийг эсэргүүцэж, олон удаагийн дайралтууд ирж буй. Сүүлдээ эрчим хүчний реформыг эхлүүлж буй Үндэсний хороог хүртэл татан буулгах тухай яриа гарсан байх шиг байна. Бид сүүлийн 34 жил эрчим хүчний шилжилтийг хийж чадаагүйгээс болж өнөөдөр эдийн засаг хөгжихгүй байгаа. Дээр нь олон нийтэд реформыг танилцуулж, мэдээлэл хүргэх задалд 8 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл гарлаа. Өнгөрсөн 10 сард төсөв хэлэлцэж байх үед ийм саналаа өгсөн нь үнэн. Үүний дараа нэлээд ажил хийсэн, тариф өөрчлөгдсөн, бодлого өөрчлөгдсөн. Зарим УИХ-ын гишүүдэд энэ мэдээлэл очоогүй тул мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн байна. Хэвлэлийн зардалд 500 саяас 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Сангийн яамнаас хэвлэл мэдээллийн зардал гэсэн ангилал руу оруулчихсан юм билээ. Эрчим хүчний үндэсний хороонд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд маш их сэтгэл гарган ажиллаж байгаа. Тэдний нэг нь С.Цэнгүүн. Маш их дайралтад өртөж байна, бүгд л өртөж байгаа. Бид ард нь гарна гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!