Зам, тээврийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороод автомашин осолдсон байна байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 01:18 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход автозам дагуу зогсож байсан “Faw CA4250” загварын ачааны автомашины араас иргэн Н-ийн “Lexus HS 250h” загварын суудлын автомашин мөргөж, иргэн Н /25 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч болон Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн зохицуулагч нарт хүлээлгэн өгсөн.
Ачааны машины араас суудлын машин мөргөж 25 настай эрэгтэй төмөр хийцэд хавчуулагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.