Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Номин: “Соёлын ваучер”-ийн 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж оруулсан тул 2025 оны төсөвт суухгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Өнгөрсөн баасан гарагт хуралдсан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Соёлын ваучерийг төсвөөс хасах асуудлаар санал хураахад Ж.Баярмаа нарын 64 гишүүн дэмжээгүй байдаг.

Тэгвэл сайд Ч.Номин “Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суугаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим үйл явдалд хариулт өгөхийг хүслээ.

УИХ-ын энэ сарын 6-ны өдрийн чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн зарим зүйл, заалтыг хасах тухай хэлэлцүүлэгт гишүүдийн олонх буюу 62.1 хувь нь татгалзсан санал өгснөөр тус хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзжээ. Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал бөгөөд ССАЖЗ-ын сайдын хувьд миний оролцооноос үл хамаарах шийдвэр юм.

ЗГ-ын зүгээс төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хориг, ард иргэдийн санал, шүүмжид хүндэтгэлтэй хандаж хүүхэд залуусын “Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасаж хэлэлцүүлэгт оруулсан тул тус мөнгөн дүн 2025 оны Монгол Улсын төсөвт суухгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Мөн Хүүхдэд зориулсан “Соёлын ваучер”-ийн төсвийг Ч.Номин гэх хувь хүний төсөв мэтээр тайлбарлан, элдэв зураг, постер эвлүүлэн нэг агуулгатай мэдээг олон сайтаар зэрэг тарааж, зөвхөн кино, жүжиг үзүүлж хэсэг бүлэг хүмүүс хувааж идэх гэж байгаа мэтээр нийгмийн тархи угаалт хийж байгаад харамсаж байна" гэв.

УИХ дахь намын бүлгүүд ХУРАЛДАХГҮЙ
УИХ дахь намын бүлгүүд ХУРАЛДАХГҮЙ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.