Хятадын Соху мэдээллийн сайтад Монгол болон бусад хэд хэдэн улсаас ковид-19 халдвар зөөвөрлөгдөн ирсэн талаар мэдээлжээ. Тус мэдээ нь:
10-р сарын 19-ээс 20-ны хооронд Иргэний нисэхийн ерөнхий газраас Ethiopian Airlines, China Southern Airlines, Saudi Arabian Airlines, Vietnam Airlines, Mongolian Airlines зэрэг компаниудын нислэгийг түр зогсоох арга хэмжээ авах зааварчилгаа гаргажээ.
10-р сарын 7-ны өдөр China Southern Airlines Парисаас Гуанжоугийн CZ348 нислэг үйлдэж, ковид-19 халдварын шинжилгээ эерэг гарсан 10 зорчигчийг илрүүлжээ.
10-р сарын 8-нд Саудын Арабын иргэний агаарын тээврийн компанийн Эр-Рияд-Гуанжоу SV884 нислэгт ковид-19 халдварын шинжилгээ эерэг гарсан 8 тохиолдол илэрсэн байна.
10-р сарын 9-ний өдөр орж ирсэн Вьетнамын агаарын тээврийн Ханой-Жэнжоу чиглэлийн VN704 нислэгээс ковид-19 халдварын шинжилгээ эерэг гарсан 7 тохиолдол илэрсэн байна.
10-р сарын 14-ний өдөр "Монголиан Эйрлайнс" компанийн Улаанбаатараас Хөххотын ОМ223 нислэгээр ковид-19 халдварын шинжилгээ эерэг гарсан 5 зорчигчийг илрүүлжээ.
Улмаар тус нислэгийн компаниудын Хятад улсад буух нислэгийг тус тус долоо хоногоор түр хаажээ.