Монополын эсрэг газар 21 иргэний гомдолд 3,779.000 төгрөгийн хохирлыг барагдуулжээ. Тус газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн сард 147 иргэн хандсан байна.
Тодруулбал 115 утсанд ихэнх нь буюу 123 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн фэйсбүүк чатботод 18, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 6 гомдол мэдээлэл ирүүлжээ. Үүнээс 116 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 9 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж байгаа аж. Мөн нэг хүний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 21 иргэний барагдуулсан нь энэ юм байна.
Гомдол мэдээллийг салбараар нь авч үзвэл, худалдаа үйлчилгээ 75, харилцаа холбоо 14, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, банк, санхүү, даатгал 3 , барилга 1, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 1, контор 5, НӨАТ 4, өрсөлдөөн 2, СӨХ 5, түрээсийн 1, шатахуун 1, цахилгаан 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 3, бусад асуудлаар 31 иргэн хандсан байна.
Дашрамд дурдахад, УИХ-аас өнгөрсөн долдугаар сард Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан УИХ-ын 13 дугаар тогтоолын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчилсөн билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!