Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шадар сайд Т.Доржханд “Монополын эсрэг газар“-тай танилцаж, хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөхгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газрын үйл ажиллагаатай Шадар сайд Т.Доржханд өнөөдөр танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Агентлагийн дарга Б.Билгүүн уулзалтын эхэнд Монополын эсрэг газрын хийж, хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцууллаа.

Шадар сайд Т.Доржханд хэлсэн үгэндээ “Шударга, ил тод, нээлттэй ажиллах зарчим баримтлан шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнесийн эрүүл, таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Өрсөлдөөний хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсон” гэдгийг тодотгоод, өрсөлдөөн болон хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөхгүй байхад анхаарч ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болголоо.

Жороор олгох эмийн журамд ямар нэг өөрчлөлт ороогүй гэв
Жороор олгох эмийн журамд ямар нэг өөрчлөлт ороогүй гэв
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна