Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албан хаагчийн ёс зүй, хүнд сурталтай холбоотой 11 гомдлыг хянан шалгав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний өдрүүдэд нийт 92 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бөгөөд мэргэжлийн хяналт, зам засвар арчлалт, эрүүл мэнд, цагдаагийн алба зэрэг салбар, байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулан ажилласан байна. Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар зэрэг байгууллагатай хамтран ажиллав.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 11 гомдол, мэдээллийн мөрөөр элд холбогдох ажиллагаа явуулж, гомдол гаргагч болон холбогдох албан хаагчдаас тайлбар авах зэргээр холбогдох ажиллагаа явуулав.

ХМСХ: Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй уяачийн морийг уралдуулахгүй
ХМСХ: Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй уяачийн морийг уралдуулахгүй
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.