Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг парламент өнгөрөгч долоо хоногт хэлэлцэж хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас гишүүдийн төлөөллийг багтаасан ажлын хэсгийг цаг алдалгүй байгуулж ажиллах нь зүйтэй хэмээн үзсэн юм. Тус ажлын хэсгийг өмнөх парламентад Төсвийн байнгын хороон даргаар ажиллаж байсан, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулах саналыг УИХ-ын гишүүд ч дэмжсэн байдаг.
Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн "Улс орны эдийн засгийг энэ төсвөөс болбол салгаж ойлгох боломж бололцоо байхгүй, учир нь төсвийн бодлого дараа жилийн улсын эдийн засагт, ард иргэдийн амьжиргаа, орлогод тусгалаа олдгийг сануулаад, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амьжиргаа, орлогыг нь хэрхэн хамгаалах, гадаад нөхцөл байдал эрсдэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлогоо хэрхэн уялдуулж, нөөц хуримтлалаа хэрхэн бүрдүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулах учиртай гэсэн юм.
Тэрбээр, Ерөнхийлөгч хоригоороо үр ашигтай байлгах, хэмнэлттэй байлгах, алдагдалгүй төсвийг батлах гэсэн тодорхой чиглэлүүдийг өгч, суурь зарчмын том босгыг тогтоож, доод тал нь 1.9 их наядаар төсвийн зардлыг бууруулах асуудлыг тавьж байна гээд, ирэх онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас хассан заалтыг сэргээх хуулийн төсөл санаачлахаа мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!